Аялалдаа бэлтгэнэ үү
Солонгос улсын мөнгөн тэмдэгт нь вон юм. Мөнгөн дэвсгэрт нь 1000 нэгжээр үйлдвэрлэгддэг. 5,000; 10,000; 50,000 вонын мөнгөн дэвсгэрт, зоосон мөнгө нь 1, 5, 10, 100, 500 вон гэж(1 болон 5 вонын зоос нь гүйлгээнд сайн оролцдоггүй) хуваагдана.
Урд / Ард
Урд / Ард
Урд / Ард
Урд / Ард
Урд / Ард
Урд / Ард
эргэлт нь харьцангуй бага байна.
Урд / Ард
Урд / Ард
Урд / Ард
Банкууд ерөнхийдөө жуулчдад хамгийн сайн ханшаар үйлчилдэг. Банкны цаг нь янз бүр байж болох ч ихэнхдээ ажлын цаг нь 09: 00 - 16: 00 хооронд байдаг. АТМ нь ерөнхийдөө 23 цаг хүртэл ажилладаг боловч ихэнх нь 24 цагаар ажилладаг. АТМ нь 24 цагаар ажилладаг дэлгүүрт ч байдаг боловч шимтгэл өндөр байна. Олон улсын карт ашиглаж болдог АТМ нь ерөнхийдөө "глобал" тэмдэг эсвэл картыг хүлээн авдаг олон улсын банкны логог тэмдэглэсэн байдаг. Ихэнх АТМ нь англи, хятад, япон зэрэг гадаад хэлний үйлчилгээтэй байдаг.
Ихэнх банкууд валютын солилцооны үйлчилгээ үзүүлдэг. Албан ёсны эрх бүхий валют солилцооны бүхээг нь банкны тогтмол үйл ажиллагааны цагаас хамаарахгүй солилцоо хийх ба ерөнхийдөө гадаадын жуулчид олноор очдог газарт байрладаг. Албан ёсны баталгаат бүхээг нь "гэрчилгээтэй" гэсэн бичиг ба валютын тэмдэг тэмдэглэгдсэн байна. Жуулчид зөвшөөрөлгүй бүхээгнээс мөнгөний солилцоо хийхгүй байх шаардлагатай.
Солонгост ихэнх бараа бүтээгдэхүүний хувьд 10% -ийн НӨАТ(нэмэгдсэн өртгийн албан татвар)-ыг үнэнд нэмдэг. "Татвараас чөлөөлсөн" гэж тэмдэглэгдсэн дэлгүүрт гадаадын иргэд 30,000воноос дээш бараа худалдан авахад татварыг буцаан авч болдог. Буцаан авахын тулд дараах зааврыг дагах шааардлагатай.
Тип(Шан хөлс) Солонгосын зан заншил биш юм. Гэсэн хэдий ч олон зочид буудал, ресторанууд 10% -ийн үйлчилгээний шимтгэлийг(НӨАТ 10%)төлбөрийн нэхэмжлэлд нэмдэг. Таксины жолооч нар Тип(Шан хөлс) авдаггүй боловч хариулт мөнгөө авахгүй бол баярлах болов уу.